News

2020-03-18 16:28:15

Наадмын товч танилцуулга:

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 376 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 оны 09 дугаар сарын 13-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг спортоор дамжуулан, залуучуудын идэвхтэй оролцоонд тулгуурлан гүнзгий таниулан мэдүүлэх зорилготой “Олон улсын залуучуудын спортын ногоон наадам”-ыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү наадам нь олон улсад анх удаа Олимпийн, Олимпийн бус, Паралимпийн (Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн), Дифлимпийн (Сонсголын бэрхшээлтэй иргэдийн), Тусгай олимпийн (Оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн) зэрэг 25 спортын төрлөөр нэгэн зорилго дор тэгш оролцоог дэмжин зохион байгуулагдана. Наадамд “Тогтвортой хөгжлийн зорилго” 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлж буй НҮБ-ын гишүүн орнууд болон ОУОХ-ны Үндэсний Олимпийн хороодууд нээлттэй оролцоно.

“Эх дэлхийгээ хамгаалъя” уриан дор зохион байгуулагдаж буй ОУЗНН-ын медалийг хог хаягдлыг дахин боловсруулсан материалаар хийх бөгөөд медалийн загварыг зохион бүтээх уралдааныг зарлаж байна.

Хэн оролцож болох вэ?

Дизайнер чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, 18 буюу түүнээс дээш насны мэргэжлийн дизайнер, сонирхогч, хувь хүмүүс оролцох боломжтой.

Бүтээлд тавигдах шаардлага:

· Олон улсын залуучуудын ногоон наадмын үндсэн зорилгыг тусгасан байх.

· Хурц ирмэг болон үзүүрт өнцөг ашиглаагүй байх

· Энгийн өгүүлэмжтэй, утга агуулгын хувьд төгс байх

· Уран бүтээлчид зөвхөн өөрийн ЗОХИОСОН дизайнаар оролцох бөгөөд бусад бүтээл /медаль, тэмдэгт/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бүтээлүүдийг хүлээн авахгүй.

Уралдаанд ирүүлэх материал:

· Загвар нь өндөр нягтралтай (300 dpi-с дээш) байх шаардлагатай бөгөөд (жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй ҮНДСЭН элементүүд харагдаж байх)

· Зураг хэлбэрт хувирган илгээх тохиолдолд JPEG, PNG, PDF өргөтгөлөөр илгээх боломжтой

· 3D файлаар илгээх боломжтой · Уралдаанд нэг уран бүтээлч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан тайлбарыг заавал хавсаргана.

Материал хүлээн авах хугацаа:

2020.04.10-ны 12:00 цаг хүртэл Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-15, Нью Сентьюри Плаза 3 давхарт, USM оффист өөрийн биеэр авч ирэх, Gereltuya.J@usm.mn цахим хаягаар тус тус ирүүлэх боломжтой.

Шалгаруулалт:

Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж, www.GreenGames2020.mn вэб сайтаар нийтэд зарлана. Шагналын сан: 2,500,000₮

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та : 77361111 утас руу залган аваарай.